Word

Ýíýõ¿¿ áóëàíä ìààíü word ïðîãðàìûí òóõàé ìýäýý ìýäýýëýë õè÷ýýë áàéðëàõ áîëíî.̺í Äîðíîä äýýä ñóðãóóëèéí ìýðãýæëèéí àíãèéí îþóòàíóóäàä çîðèóëàâ.

Бичлэгийн тоо : 2 | Дэлгэцэнд : 1-2

MS Word программ хангамжийн тухай товчхон

2012-03-17 16:48:17

MS Office программын бүрэлдэхүүнд багтдаг янз бүрийн зорилгоор хэрэглэгддэг хэд хэдэн программ хангамж байдгийн нэг нь бидний үзэж танилцах гэж буй MS Word программ хангамж юм.

MS Word программ хангамж нь текстэн мэдээлэл боловсруулахад зориулагдсан программ юм. Энэ программаар текст, зураг, хүснэгтэн мэдээлэл багтаасан төрөл бүрийн зорилулалтын бичиг баримт хийж болно. Word программ дээр хийсэн бичиг баримтууд.doc гэсэн өргөтгөлтэй файл болдог

Үндсэн ойлголтууд

  • MS Word 2000 программын тухай товчхон
  • MS Word 2000 программыг ажиллуулах
  • MS Word программын цонхны тайлбар
  • MS Word 2000 программыг хаах

Нийтэлсэн : hak | Уншсан (228) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Microsoft Word програмын үндсэн ойлголт

2012-03-17 16:32:59

Microsoft Word програм нь бичиг баримт боловсруулдаг  орчин үеийн боловсронгуй хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний програмын бүл /Office/-н бүлд багтдаг чухал програм юм. Word програм нь текстийг үсгийнхээ хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих,  чимэглэх,  байршилыг өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай тэмдэгт оруулах  зэрэг  маш өргөн боломжуудтай.   
Иймд Word програмаар боловсруулж байгаа баримт нь өмнөх програмуудын боловсруулж байгаа  "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг баримт"-Document (Цаашид  ББ гэж товчилно.) гэсэн шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Word програмыг Бичиг баримт боловсруулах програм ( товчоор БББП) гэж нэрлэх болсон.
Бичиг эхлэн бичих
Бичиг эхлэн бичихэд хийх бэлтгэл:
1.Бичиж эхлэх баримт нь хоосон /нэг ч тэмдэгт бичигдээгүй/ баримт байвал зохимжтой.
2.Font-фонд хэрэглүүрээс бичих үсгийн фондоо /жишээлбэл англи-монголоор бичигддэг Arial гэх мэт/ сонгох,
3.Font size-үсгийн хэмжээ хэрэглүүрээс үсгийн хэмжээг сонгоно.
4.Гарны  товчийг монголоор бичих бол монгол, англиар бичих бол англи үсгийн горимд  шилжүүлнэ.
Бичиг баримтын үндсэн ойлголт: Word  програмаар боловсруулах Бичиг баримт нь зүйлүүдээс, зүйл нь өгүүлбэрүүдээс, өгүүлбэр нь үгнүүдээс тогтоно.

Нийтэлсэн : hak | Уншсан (54) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй